Pages

Saturday, September 11, 2010

Миний мэдэх монгол!!!


Монгол гэдэг нэрийг дэлхийн талд сийлэн морин төвөргөөний дуугаа аянга цахилгаан мэт царгиулан дэлхийн талыг цусаар будаж Ази болон европ тивийн иргэдийн цээжинд нь монгол гэдэг нэрийг сийлж явсан аймшиггүй чин зоригт баатрууд бол бидний монголчууд юм.Хөшүүргийн хууль гэж мэдэхгүй байхад нь бид нар хөшүүргийн хуулийг нотолж,бөх гэж мэдэхгүй байхад нь монгол эрчүүд бид нар зүлгэн дээр барилдан нум сум гэж мэдэхгүй байхад нь Хасар 800 н алд газар харван дэлхийн дээд амжилтыг тогтоож явсан үнэлж баршгүй гавьяа бидэнд бий мөн түүнчлэн идэр есийн хүйтэнд түүдэг галынхаа дэргэд хүйтэн цасан дээр хэнэгчгүй унтаад өгдөг баатар эрчүүд бидэнд байгаа.Харь орны хаана ч ийм баатарууд байхгүй ажээ.
европ тив бүхэлдээ айдасд автан гэрээсээ ч гарж чадахгүй өлсөж үхэж байсан ба Англи гэдэг улс эх газараас холбоо тасран өлсөглөнд нирвэгдэж үхэж байсан удаа ч бий.Бид нар хаа явсан газараа юмхнаар юмхнаар юм хийгээд амидарч чадахаар оюуны өндөр чадрвартай.Харин өнөөдөр монгол улсад аймшигт оюуны ядуурал хэмээх зүйл нүйрлээд байна.Монгол гэхээсээ илүү гадаад гэх нь илүү болжээ.Монгол бичигээ сурахын оронд харь ороны элдвийн гажигтай хэлнүүдийг сурж согогтой мэтээр ярих нь их болжээ.Хаашаа л харна харь орны хэв маяг,харь орны хүмүүс энд тэндгүй алхана.Одоо үед хүч чадлаар биш ухаанаар байлддаг гэдэгийг бид нар мартсан бололтой.Хятад иргэдийг очиж зодож байхын оронд тэд нараас илүү мэдлэг эзэмшихийг хичээгээд сууж байсан нь хэд дахин илүү болов уу.Одоо цагт хүмүүс бид нар мөнгө л олж байвал монгол гэдэг нэрээ уландаа гишигхэнэ огтхон ч хамаагүй болж.Монгол охид нь харийн оронд очиж бузар мөнгөөр биеэ үнэлэх нь хэвийн үзэгдэл болж дээ.Тэгэхдээ монгол гэдэг дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц гүрэн юм.Одоог хүртэл азийн цээжинд зүрх нь болон цохилсоор байгаа.цохилсоор ч байх болно.Би энэ зүйлсийг бичсэнээрээ өөрийгөө өндөрт өргүүлэн магтуулан сагсуурч онгирох гэсэн бодол надад огтхон ч байсангүй.Би зүгээр л эсгий гэрт өсөж эсгий гутлаар хөлөө дулаацуулж монгол дээл өмсөж өссөн монголын нэгэн хүү болохоор энэ зүйлсийг бичлээ.Энэ хорвоод хүн шиг цохилох зүрхтэй алхмаар байвал эхлээд өөрийн үндэстнээ таниж мэд!!!

Burzum!!!


Scandinavian Metal,Black Metal,Industrial Metal,Heavy Metal,Dark Ambient урсгалаар тоголдог тэр дундаа металл хөгжимийн хамгийн том төлөөлөгчдийн нэг бол Norway ийн алдарт Burzum хамтлаг юм.Burzum хэмээх нэр нь Оrc хэлээр darkness гэсэн утгатай үг юм.Энэ хамтлагийн цорын ганц гишүүн болох Varg Vikernes 1973 оны 2-р сарын 11 нд Норвегийн Бергинд төрсөн бөгөөд Mayhem болон Оld Funeral хэмээх хамтлагуудад тоголж байжээ.1990 ээд оны эхээр өөрийн Burzum хэмээх хамтлагийг байгуулжээ.Гэвч тэрээр Norway ийн олон зуун жилийн түүхтэй сүмийг галдан шатаан гэлэнмаа хүчиндэн мөн Mayhem хамтлагийн гоцлол гитарчиныг алсан хэрэгээр ялын дээд хэмжээг сонсон 21 н жилийн хорих ялыг сонсжээ.Тэрээр шоронд байх хугацаанд Dauði Baldrs, Hliðskjálf хэмээх 2 цомогоо бичүүлжээ.Тэр хэд хэдэн удаа шоронгоос оргох гэж оролдож байсан бөгөөд ээлж дараалан оролдлогууд нь бүтэлгүйтэн чанга дэглэмтэй шоронд хоригдох болжээ.Тэрээр 2009 оны 5 сарын 24 нд хугацаанаасаа өмнө шоронгоос суллагдан гарчээ.2010 онд тэрээр blues хэмээх нэртэй шинэ цомогоо гаргажээ.

Satan-ы домог...


Сатан бол муу ёрын чөтгөр бөгөөд бурхны эсрэг дайсан юм.Олон Библийн үзэлийг баримтлагчид Сатанийг жинхэнэ амид амитан байсан ба бурхнаар бүтээгдсэн сүнс сүлд гэж үздэг.Хэн сатан ба бусад сүнснүүдийг дагана түүнийг бурхний эсрэг бослого гаргач хэмээн үзэн диваажингаас гаргаж шиддэг байсан гэлцдэг.Тэдгээр хөөгдөгсдийг сүйрсэн сахиусан тэнгэрүүд гэдэг байсан юм.Сатан тамыг өөрийн эзэнт улс болгохийг зөвшөөрөөд дэлхийг хувиргахыг хичээн өөрийн чөтгөрүүдээ явуулдаг байсан ажээ.Чөтгөрүүдийн ертөнцөд зөвшөөрөгдсөөр ирсэн ганц зорилго бол Хүн төрөлхтөнийг чөтгөрийн дүрд хувирган бурханлуу буцаан илгээх ябдал юм.Яагаад Сатаныг тийм зүйл хийхийг нь бурхан зөвшөөрдөг байсаныг :Book of Job:-д тайлбарласан байдаг,тэнд Сатан бурханд ажилдаг сахиусан тэнгэрүүдийг дүрсэлсэн байдаг.Яагаад хүн төрөлхтөнийг тамлахыг бурхан зөвшөөрөв гэдэг нь Job-ийн асуулт болдог.Түүний хариулт бол төгсгөл юм;Hath thou an arm like the Lord?Энэний түүхийг шашин судлаачид олон аргаар тайлбарласан байдаг.Үүний нэгэн жишээ бол:яагаад бид нарт үхэл амидралыг хайрлахыг бурхан сатанд зөвшөөрснийг бидний хэн ч мэдэхгүй.Бурхан бол бурхан,хэн юу хуснэ тэрийг биелүүлж өгч чадна гэлцдэг.
Сатан бол эр эмийн аль нь ч биш.Хэдий тийм болов ч зохиолчид ихэвчлэн сатаныг эр хүйсийн байсан гэлцдэг.Олон сатанд итгэгчид чөтгөрүүд хүн төрөлхтөнийг эзэмшихийн тулд сатаныг дуудсан гэдэг.Эзэмших гэдэг нь чөтгөрүүд хүний биеийг дайран эзлэн булах явдал юм. Catholic сүмийн номлогчид оюун санаагаа чөтгөрт эзэмшүүлсэн хүнийг ариутгах ёслол хийдэг байсан.Номлогчид буг чөтгөрүүдийг хүний биенээс гадагш хөөхөд өөрсдийгөө есүстэй адилхан хүчтэй болно гэж уздэг байсан.Бүх талаараа шүтлэгтэй хүний дүр эсгэгчид буруу ташаа хэлэлцэж тэд нарыг Satan аас оюун ухааны эсвэл бие махбодийн өвчин эмгэгтэй болсон гэж үздэг байсан.Satan хэр олон эрх мэдэлтэнгүүд байх тусамаа эрх мэдэл хүн ба амитадыг эмх замбараагүй байдалд оруулна гэдэгт итгэдэг байсан юм.

Indie Rock


Indie rock хэмээх урсгал нь rock ийн нэг томоохон урсгалуудын нэг бөгөөд энэ урсгал нь United Kingdom болон United States анх 1980 онд үүссэн түүхтэй.Indie rock хэмээх нэр нь "тусгаар тогтносон" хэмээх утга санааг илэрхийлсэн үг юм.Энэ урсгал нь alternative rock, post-punk болон new wave хэмээх урсгалуудаас үүсэж гарж ирсэн урсгал юм.Indie rock хэмээх энэ урсгалын үзэл санаан дээр өдийг хүртэл хөгжимийн сэхээтнүүд маргалдсаар ирсэн.1980 аад оны үед alternative rock хэмээх нэгэн томоохон урсгал гарж ирсэн бөгөөд энэ нь Indie rock той утга нэгтэй урсгал байсан юм.
Indie Rock урсгалд тэргүүлэгч хамтлагууд:
# Archers of Loaf
# Beat Happening
# Big Black
# Built to Spill
# Fastbacks
# Guided by Voices
# Pavement
# Liz Phair
# Portastatic
# Pussy Galore
# Royal Trux
# Sebadoh
# Slint
# Sonic Youth
# The Jon Spencer Blues Explosion
# Superchunk
# Tsunami
# Unrest
# Yo La Tengo
# Air Miami
# Franz Ferdinand

Friday, September 10, 2010

Kurt Donald Cobain


Kurt Donald Cobain нь 1967 оны 2 сарын 20 нд south-west ийн Seattle ээс 140 км ийн зайтай байдаг Hoquaim хэмээх жижигхэн тосгонд төржээ.Түүний ээж нь коктайл зөөгч харин аав нь auto mechanic ч байжээ.Удалгүй Cobain Aberdeen луу нүүх болжээ.Cobain их туниа муутай бас bronchitic хэмээх өвчтэй хүүхэд байжээ.Удалгүй тэдний амидрал улам дордож эцэг эх нь салах болжээ.Тэр эцэг эхийгээ салах үед дөнгөж долоохон настай байжээ.Тэр хэлэхдээ үүнээс хойш би хэзээ ч хайр гэдэг зүйлийг мэдрээгүй гэж хэлсэн байдаг. Тэрэнд улам бүр л хэцүү болж улмаар сэтгэлийн гүн хямралд орж ихэд жожиг хүүхэд болжээ.Nirvana гийн хөгжимд гутрал шаналал маш их гардаг гэж Cobain өөрөө хэлсэн байдаг.Энэ нь түүний багын хүнд хэцүү зовлонтой нь холбоотой юм болов уу.Түүний эцэг эх салсаны дараа тэр орон гэргүй болж гүүрэн доор байдаг жижигхэн теарт амидрах болжээ.Cobain анх 11 н настай байхдаа английн Sex Pistols хамтлагийг ихэд сонсдог байжээ.Түүний дараагаар Krist Novoselic хэмээх найздаа хамтлагтай болох санааг хэлжээ.Гэсэн ч Krist Novoselic зөвшөөрсөнгүй.Удалгүй хэдэн сарын дараа Cobain дахин нэг асууж үзжээ.Харин энэ удаад Krist Novoselic хүлээн зөвшөөр ч Nirvana хэмээх хамтлагийг байгуулжээ.1988 онд бичилгийн студитай гэрээ хийж 1989 онд анхныхаа цомог болох Bleach цомогоо гаргажээ.Nirvana хамтлаг нь 1987 онд байгуулагдаад 1994 онд Kurt ийн үхлээр энэ хамтлаг тарсан гэдэг.Nirvana хамтлаг ердөө 7-н жилийн турш оршин тотгнохдоо 3-хан цомог гаргасан бөгөөд энэ 3 н цомог нь шилдэг grunge цомогнуудад зүй ёсоор багтдаг юм.Cobain 1994 оны 3 сарын 1 нд түүний өвчин тогтоогдож өвчинийг эмчлэх аргагүй хэмээн мэдэгджээ.Cobain гуурсын хоолойн үрэвсэл ба ноцтой төвөнхийн үрэвслээр оношологдсон байжээ.Энэ мэдээг сонсоод тэр эмнэлэгээс гаран Seattle дахи гэртээ иржээ.1994 оны 4 р сарын 5 нд тэр өөрийн өрөөндөө тархиа зад буудан амиа хоролжээ.Урд нь ч гэсэн тэр амиа хорлохыг ихэд олон удаа оролдож байжээ.Түүнийг үхсэний дараа шинжээчид шинэжилж үзэхэд түүний биенээс маш олон төрлийн мансууруулах бодис олджээ.Ийнхүү Kurt Donald Cobain эмэгнэлтэй үхлээр нас барсан юм.Гэхдээ Kurt Donald Cobain хэдийгээр үхсэн ч Nirvana хэзээ ч үхэхгүй.

Noel Thomas David Gallagher


Noel Thomas David Gallagher 1967 оны 5-р сарын 29 нд Английн Manchester хотод Gallagher -ийн гэр бүлд мэндэлжээ.Noel Thomas David Gallagher Oasis хамтлагийн гоцлол гитарчин бас хөгжимийн зохиолч юм.Түүний дүү болох William John Paul "Liam" Gallagher 1972 оны 9-р сарын 21 нд Английн Burnage хэмээх хотод мэндэлжээ.Noel Gallagher нь аль багийн хөгжимд хайртай нэгэн байжээ.Тэрээр 13 н насандаа анх гитар сурж байжээ.Noel Gallagher нь бас барилгийн ажилийн чиглэлд нилээд сонирхолтой байжээ.Тэр барилгийн ажилын дараагаар Manchester ийн Inspiral Carpets хэмээх хамтлагт элсжээ.Түүнийг энэ хамтлагт байх хооронд Liam Gallagher буюу түүний дүү Англид The Rain хэмээх нэртэй хамтлагаа байгуулжээ.Хожим энэ хамтлаг нь The Rain хэмээх нэрээ сольж Oasis хэмээн нэрлэжээ.Түүнийг англид буцаж ирэхэд Liam өөрийн хамтлагтаа дуу зохиолч буюу гоцлол гитарчиний чиглэлээр элсхийг санал болгожээ.
Noel Gallagher нь Peggy бас Thomas Gallagher ийн 2 дахь хүүхэд юм.Noel нь хүүхэд насандаа тийм ч жаргалтай хүүхэд байгаагүй юм.Хүүхэд насанд нь түүний эцэг согтууруулах зүйлс хэрэглэн түүнийг ихэд зоддог байжээ.Тэр үргэлж л гадуур хэсэж дэмий тэнэж явдаг нэгэн байжээ.Noel ийм байдаг нь ааваасаа болдог байсаныг ээж нь мэддэг байсан тул 1976 онд түүний эцэг эх хоер салжээ.Ингээд түүний ээж 3 н хүүгээ аваад бэлэвсэн хоцорчээ.Ингээд түүний ээж 3 н хүүгээ тэжээхийн тулд түүний сургуулийн хоолны газар зөөгч хийх болжээ.Ээжд нь хэцүү байгааг Noel хараад үргэлж сжаналж явдаг байсан бөгөөд тэр хичээлийнхээ дундуур ирж ээждээ үргэлж тусалдаг байжээ.Noel удалгүй өөрийн багштайгаа муудалцан 15 н настайдаа сургуулиас хөөгджээ.Тэр сургуулиас гарж гудамжны хүүхдүүдтэй нийлэх байдал олширж бүр дэлгүүр ч дээрэмдэж байсан удаа ч түүнд бий юм.Түүнд гитар заасан хүн нь түүний аав ажээ.Тэр радио ихэд сонсох дуртай нэгэн байжээ.Нэгэн удаа радио The Smith хамтлагийн This Charming Man хэмээх дууг олж сонсоод Би нэг л өдөр Johnny Marr (The smith хамтлагийн гитачин) шиг болох болно гэж хэлж байжээ.Үүнээс хойш тэр хөгжимд шамдан орсон бөгөөд 1991 онд өөрийн дүүгийн хамтлаг болох Oasis хамтлагт оржээ.Ингэснээр түүний алдарын гараа эхэлсэн бөгөөд хүмүүсийн сэтгэлд хүрсэн чанартай бүтээлүүд гаргаж эхэлсэн юм.1993 онд тэд Creation Records той гэрээ байгуулж хамтран ажиллах болжээ.Түүний дараагаар 1994 онд Definitely Maybe хэмээх цомогоо гаргаж нилээд амжилт олсон байна.Тэд ээлж дараалан чанартай бүтээлүүдээ гаргасаар хүмүүсийн сэтгэл зүрхэнд үүрд хоногшжээ.Oasis хамтлаг нь Britpop,British Trad Rock хэмээх урсгалуудын шилдэг 10 н хамтлагуудын нэг юм.

Хөгжимийн талаарх миний бодол!!!


Би хөгжим сонирхож эхлээд 7 гаруй жил болж байна.энэ хугацаанд Хип хоп,RnB,Jazz,Classic,rock гэх мэтчилэн олон ч урсгалыг сонсож үзлээ.Харин одоо би rock сонсох дуртай.Би анх хөгжим сонсож эхлээд өөрөөсөө хөгжим гэж юу вэ? гэсэн асуултыг байнга асуудаг байсан.Хамгийн хачирхалтай нь би энэ асуултыг одоог хүртэл өөрөөсөө асуусаар л байна.Магадгүй би маргааш ч энэ асуултын хариултыг олж мэдэж болох юм.Гэхдээ энэ асуултын хариултыг хэзээ олох нь гол нь биш.Харин юу хамгийн чухал вэ гэвэл Хөгжим гэдэг зүйлийг өөрийнхөөрөө ойлгох нь хамгийн чухал асуудал юм.Би хөгжим сонирхдог олон ч залуусыг харсан.Тэд нарт нэг нийтлэг байдаг зүйл бол тухайн хамтлагийн өөрт таалагдсан уран бүтээлүүдийг түүж сонсох явдал юм.Энэ нь миний бодлоор Тухайн хамтлагийн уран бүтээлүүдийг ойлгохгүй байгаагийн нэг илрэл юм болов уу гэсэн сэтгэгдэл төрдөг.Мэдээж тухайн хамтлагийн уран бүтээлүүд бүгд таалагдана гэж байхгүй.Хамгийн чухал нь тэр бүгдийг сонсоод чанартай чанаргүй уран бүтээлүүдийг нь ялгаж сурах явдал юм.миний бодлоор хөгжим гэдэг ойлголтыг товчихноор тайлбарлья гэвэл оюун санааны нэг толь юм.МАгадгүй монголчууд бид нар оюуны ядууралд орчихсон байгаа нь чанартай чанаргүй бүтээлүүдийг ялгаж чаддаггүйтэй нь ч холбоотой байж мэдэх юм.Манай молголчууд рок урсгалыг амьд хөгжим гэж тодорхойлоод байдаг нь надад их хачирхалтай санагддаг.Амьд хөгжим гэж байдаг юм бол амьгүй хөгжим гэж бас байдаг байж таараханээ.Би хувидаа энэ тодорхойлолтын эсрэг байдаг.Хөгжим гэдэг зүйл хүний оюун санаанд амилж улмаар хүний ухамсар болон хүмүүжилд нөлөөлдөг.Тэр ямар хүн бэ гэдэгийг нь та сонсож буй хөгжимнөөс нь амархан олоод мэдчихэж болно.Тиймээс та хөгжимийг зөв ойлгож сонсох нь маш чухал явдал юм.Хөгжим сонсдоггүй хүн дүлий хэлгүй сохор мэт алхаж яваа хүнтэй яг адилхан.