Pages

Saturday, September 11, 2010

Миний мэдэх монгол!!!


Монгол гэдэг нэрийг дэлхийн талд сийлэн морин төвөргөөний дуугаа аянга цахилгаан мэт царгиулан дэлхийн талыг цусаар будаж Ази болон европ тивийн иргэдийн цээжинд нь монгол гэдэг нэрийг сийлж явсан аймшиггүй чин зоригт баатрууд бол бидний монголчууд юм.Хөшүүргийн хууль гэж мэдэхгүй байхад нь бид нар хөшүүргийн хуулийг нотолж,бөх гэж мэдэхгүй байхад нь монгол эрчүүд бид нар зүлгэн дээр барилдан нум сум гэж мэдэхгүй байхад нь Хасар 800 н алд газар харван дэлхийн дээд амжилтыг тогтоож явсан үнэлж баршгүй гавьяа бидэнд бий мөн түүнчлэн идэр есийн хүйтэнд түүдэг галынхаа дэргэд хүйтэн цасан дээр хэнэгчгүй унтаад өгдөг баатар эрчүүд бидэнд байгаа.Харь орны хаана ч ийм баатарууд байхгүй ажээ.
европ тив бүхэлдээ айдасд автан гэрээсээ ч гарж чадахгүй өлсөж үхэж байсан ба Англи гэдэг улс эх газараас холбоо тасран өлсөглөнд нирвэгдэж үхэж байсан удаа ч бий.Бид нар хаа явсан газараа юмхнаар юмхнаар юм хийгээд амидарч чадахаар оюуны өндөр чадрвартай.Харин өнөөдөр монгол улсад аймшигт оюуны ядуурал хэмээх зүйл нүйрлээд байна.Монгол гэхээсээ илүү гадаад гэх нь илүү болжээ.Монгол бичигээ сурахын оронд харь ороны элдвийн гажигтай хэлнүүдийг сурж согогтой мэтээр ярих нь их болжээ.Хаашаа л харна харь орны хэв маяг,харь орны хүмүүс энд тэндгүй алхана.Одоо үед хүч чадлаар биш ухаанаар байлддаг гэдэгийг бид нар мартсан бололтой.Хятад иргэдийг очиж зодож байхын оронд тэд нараас илүү мэдлэг эзэмшихийг хичээгээд сууж байсан нь хэд дахин илүү болов уу.Одоо цагт хүмүүс бид нар мөнгө л олж байвал монгол гэдэг нэрээ уландаа гишигхэнэ огтхон ч хамаагүй болж.Монгол охид нь харийн оронд очиж бузар мөнгөөр биеэ үнэлэх нь хэвийн үзэгдэл болж дээ.Тэгэхдээ монгол гэдэг дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц гүрэн юм.Одоог хүртэл азийн цээжинд зүрх нь болон цохилсоор байгаа.цохилсоор ч байх болно.Би энэ зүйлсийг бичсэнээрээ өөрийгөө өндөрт өргүүлэн магтуулан сагсуурч онгирох гэсэн бодол надад огтхон ч байсангүй.Би зүгээр л эсгий гэрт өсөж эсгий гутлаар хөлөө дулаацуулж монгол дээл өмсөж өссөн монголын нэгэн хүү болохоор энэ зүйлсийг бичлээ.Энэ хорвоод хүн шиг цохилох зүрхтэй алхмаар байвал эхлээд өөрийн үндэстнээ таниж мэд!!!

0 comments: