Friday, September 10, 2010
Хөгжимийн талаарх миний бодол!!!
Би хөгжим сонирхож эхлээд 7 гаруй жил болж байна.энэ хугацаанд Хип хоп,RnB,Jazz,Classic,rock гэх мэтчилэн олон ч урсгалыг сонсож үзлээ.Харин одоо би rock сонсох дуртай.Би анх хөгжим сонсож эхлээд өөрөөсөө хөгжим гэж юу вэ? гэсэн асуултыг байнга асуудаг байсан.Хамгийн хачирхалтай нь би энэ асуултыг одоог хүртэл өөрөөсөө асуусаар л байна.Магадгүй би маргааш ч энэ асуултын хариултыг олж мэдэж болох юм.Гэхдээ энэ асуултын хариултыг хэзээ олох нь гол нь биш.Харин юу хамгийн чухал вэ гэвэл Хөгжим гэдэг зүйлийг өөрийнхөөрөө ойлгох нь хамгийн чухал асуудал юм.Би хөгжим сонирхдог олон ч залуусыг харсан.Тэд нарт нэг нийтлэг байдаг зүйл бол тухайн хамтлагийн өөрт таалагдсан уран бүтээлүүдийг түүж сонсох явдал юм.Энэ нь миний бодлоор Тухайн хамтлагийн уран бүтээлүүдийг ойлгохгүй байгаагийн нэг илрэл юм болов уу гэсэн сэтгэгдэл төрдөг.Мэдээж тухайн хамтлагийн уран бүтээлүүд бүгд таалагдана гэж байхгүй.Хамгийн чухал нь тэр бүгдийг сонсоод чанартай чанаргүй уран бүтээлүүдийг нь ялгаж сурах явдал юм.миний бодлоор хөгжим гэдэг ойлголтыг товчихноор тайлбарлья гэвэл оюун санааны нэг толь юм.МАгадгүй монголчууд бид нар оюуны ядууралд орчихсон байгаа нь чанартай чанаргүй бүтээлүүдийг ялгаж чаддаггүйтэй нь ч холбоотой байж мэдэх юм.Манай молголчууд рок урсгалыг амьд хөгжим гэж тодорхойлоод байдаг нь надад их хачирхалтай санагддаг.Амьд хөгжим гэж байдаг юм бол амьгүй хөгжим гэж бас байдаг байж таараханээ.Би хувидаа энэ тодорхойлолтын эсрэг байдаг.Хөгжим гэдэг зүйл хүний оюун санаанд амилж улмаар хүний ухамсар болон хүмүүжилд нөлөөлдөг.Тэр ямар хүн бэ гэдэгийг нь та сонсож буй хөгжимнөөс нь амархан олоод мэдчихэж болно.Тиймээс та хөгжимийг зөв ойлгож сонсох нь маш чухал явдал юм.Хөгжим сонсдоггүй хүн дүлий хэлгүй сохор мэт алхаж яваа хүнтэй яг адилхан.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment