Pages

Friday, September 10, 2010

Noel Thomas David Gallagher


Noel Thomas David Gallagher 1967 оны 5-р сарын 29 нд Английн Manchester хотод Gallagher -ийн гэр бүлд мэндэлжээ.Noel Thomas David Gallagher Oasis хамтлагийн гоцлол гитарчин бас хөгжимийн зохиолч юм.Түүний дүү болох William John Paul "Liam" Gallagher 1972 оны 9-р сарын 21 нд Английн Burnage хэмээх хотод мэндэлжээ.Noel Gallagher нь аль багийн хөгжимд хайртай нэгэн байжээ.Тэрээр 13 н насандаа анх гитар сурж байжээ.Noel Gallagher нь бас барилгийн ажилийн чиглэлд нилээд сонирхолтой байжээ.Тэр барилгийн ажилын дараагаар Manchester ийн Inspiral Carpets хэмээх хамтлагт элсжээ.Түүнийг энэ хамтлагт байх хооронд Liam Gallagher буюу түүний дүү Англид The Rain хэмээх нэртэй хамтлагаа байгуулжээ.Хожим энэ хамтлаг нь The Rain хэмээх нэрээ сольж Oasis хэмээн нэрлэжээ.Түүнийг англид буцаж ирэхэд Liam өөрийн хамтлагтаа дуу зохиолч буюу гоцлол гитарчиний чиглэлээр элсхийг санал болгожээ.
Noel Gallagher нь Peggy бас Thomas Gallagher ийн 2 дахь хүүхэд юм.Noel нь хүүхэд насандаа тийм ч жаргалтай хүүхэд байгаагүй юм.Хүүхэд насанд нь түүний эцэг согтууруулах зүйлс хэрэглэн түүнийг ихэд зоддог байжээ.Тэр үргэлж л гадуур хэсэж дэмий тэнэж явдаг нэгэн байжээ.Noel ийм байдаг нь ааваасаа болдог байсаныг ээж нь мэддэг байсан тул 1976 онд түүний эцэг эх хоер салжээ.Ингээд түүний ээж 3 н хүүгээ аваад бэлэвсэн хоцорчээ.Ингээд түүний ээж 3 н хүүгээ тэжээхийн тулд түүний сургуулийн хоолны газар зөөгч хийх болжээ.Ээжд нь хэцүү байгааг Noel хараад үргэлж сжаналж явдаг байсан бөгөөд тэр хичээлийнхээ дундуур ирж ээждээ үргэлж тусалдаг байжээ.Noel удалгүй өөрийн багштайгаа муудалцан 15 н настайдаа сургуулиас хөөгджээ.Тэр сургуулиас гарж гудамжны хүүхдүүдтэй нийлэх байдал олширж бүр дэлгүүр ч дээрэмдэж байсан удаа ч түүнд бий юм.Түүнд гитар заасан хүн нь түүний аав ажээ.Тэр радио ихэд сонсох дуртай нэгэн байжээ.Нэгэн удаа радио The Smith хамтлагийн This Charming Man хэмээх дууг олж сонсоод Би нэг л өдөр Johnny Marr (The smith хамтлагийн гитачин) шиг болох болно гэж хэлж байжээ.Үүнээс хойш тэр хөгжимд шамдан орсон бөгөөд 1991 онд өөрийн дүүгийн хамтлаг болох Oasis хамтлагт оржээ.Ингэснээр түүний алдарын гараа эхэлсэн бөгөөд хүмүүсийн сэтгэлд хүрсэн чанартай бүтээлүүд гаргаж эхэлсэн юм.1993 онд тэд Creation Records той гэрээ байгуулж хамтран ажиллах болжээ.Түүний дараагаар 1994 онд Definitely Maybe хэмээх цомогоо гаргаж нилээд амжилт олсон байна.Тэд ээлж дараалан чанартай бүтээлүүдээ гаргасаар хүмүүсийн сэтгэл зүрхэнд үүрд хоногшжээ.Oasis хамтлаг нь Britpop,British Trad Rock хэмээх урсгалуудын шилдэг 10 н хамтлагуудын нэг юм.

0 comments: